Дэмнэл ТББ-ын Боловсрол хөтөлбөр нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хичээлээс гадуур хөгжих, чанартай сургалтанд хамрагдах тэгш боломжийг бий болгох зорилготой.     

 

Манай үйл ажиллагаа орон зайнаас үл хамааран онлайн орчинд явагдаж, алслагдмал аймaг, сумдын хүүхэд багачууд, багш нар, эцэг эхчүүдэд хүрч чаддагаараа онцлогтой.

Зарлал

Хүсэлтийн дагуу насанд хүрэгчдийн Англи хэлний дунд шатны онлайн сургалт эхлэх гэж байна.

 

Хичээлийн зорилго: өдөр тутмын хэрэглээнд дүрмээ зөв ашиглаж сурах

 

2026.01.05-ны долоо хоногоос эхлээд  7 хоногт 2 (60 минут) удаа, нийт 16 цагийн хичээл.

 

Төлбөр: 180'000 төгрөг

Бүртгэл: 2025 оны 12 сарын 21-ны 18 цаг хүртэл.

Холбоо барих: 96364144, b.monkhsukh@demnel.org

 

Хичээлүүд

Багц хичээл

 

Өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулж  доорхи хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгож байна. Сонирхолгүй хичээлээ сонгож бусад хүүхдүүдийнхээ боломжийг хаах үйлдэл гаргахгүй байх үүднээс бүртгэлийг хураамжаар баталгаажуулна.

Англи хэл: анхан шат 

Багшийнхаа заасан хичээлээс хоцорсон мэт санагдаж байгаа бол унших, ойлгох замаар мэдлэгээ ахиулж, бусадтайгаа зэрэгцэн алхахад бид тусалъя! 

Англи хэл: ярианы хичээл 

Англи хэлээр ярих чадвараа дээшлүүлэх сонирхолтой бол манай гадны багштай унаган хэлээр нь ярилцаx боломжийг ашиглаарай! 

Герман хэл: дунд түвшин

Герман багшаар хичээл заалгах боломжийг олгож байна. Энэ хичээлд сонгох бол багштайгаа Англиар харилцах чадвартай байх шаарлагатайг анхаараарай!

Програмчлалын хэл

МТ-ийг өндөр түвшинд суралцаж Ardiuno хэл дээр код бичих чадвартай болох сонирхолтой, цаашид энэ чиглэлээр мэргэшихийг хүсэж байгаа бол энэ боломжийг ашиглаарай!

Мэдээллийн технологи

Программчлалын хэл сурах, код бичих сонирхолтой хэдий ч суурь мэдлэгээ дутагдаж байгаа бол Scratch программчлалын хэл сурангаа мэдлэгээ нэмэхэд бид тусалъя!

Ес зүй: 16 эрдэм

Анхаарал төвлөрөлөө сайжруулах, стресс бухимдлаа арилгах, асуудалд тэвчээртэй хандах гэх мэт амьдралын ухаанд суралцмаар байгаа бол сонирхоорой!

Төлбөрт хичээлүүд 

Багц хичээлд ороогүй хичээлийг ганцаараа буюу найз нөхөд, анги хамт олноороо хамтарч сурах хүсэлтэй байгаа бол сонгох боломж байна.

Англи хэл

7 – 8 анги

 

- Дунд шат

- Ахисан шат

9 – 11 анги

 

- Дунд шат

- Ахисан шат

11 – 12 анги

 

- ЭЕШ-ийн бэлтгэл 

Насанд хүрэгчид 

 

Анхан шат

- Дунд шат

- Ахисан шат

- Ярианы хичээл

Герман хэл

7 – 8 анги

 

- Анхан шат

- Дунд шат

- Ахисан шат

9 – 11 анги

 

- Анхан шат

- Дунд шат

- Ахисан шат

Насанд хүрэгчид

 

- Ярианы хичээл

Мэдээллийн технологи

9 - 11 анги

 

- Мэдээллийн технологийн үндэс (ерөнхий)

- Програмчлалын С ++ хэл ахисан түвшин

Сэтгэлийн боловсрол

Хилийн чанадад байгаа хүүхдүүд

 

- Монгол хэл, уран зохиол

- 16 эрдэм

Насанд хүрэгчид

 

- Бясалгал, тайвшрал

- Анхаарал төвлөрөхүй